Чему вы научитесь
- Тус сургалт нь Python хэлний 3 хувилбарыг ашиглан хэрхэн програм бичихийг заах болно. Бие даан суралцах сонирхолтой залуучуудад цэгцтэй мэдлэг олж авах, авсан мэдлэгээ бэхжүүлж, дадал суухад зориулагдсан маш их дасгал, бодлогууд агуулсан.
О курсе
Сургалтын тухай
"Python үеийнхэн: эхлэн суралцагч" сургалт нь бие даан суралцах сонирхолтой залуучуудад програмчлалын суурь ойлголтуудыг хүргэх болно.
Тус сургалт нь Python хэлний 3 хувилбарыг ашиглан програм бичиж сурахад хэрэгтэй онолын мэдлэгийг цэгцтэй олж авах лекц материалууд, авсан мэдлэгээ бэхжүүлж, дадал суухад хэрэгтэй дасгал, бодлогууд агуулсан баялаг хөтөлбөртэй.
Python хэл нь програм хурдан бичиж сурахад тохиромжтой, энгийн мөртлөө гайхалтай баялаг програмчлалын хэл юм.
Энэхүү сургалт нь "Python үеийнхэн" цуврал сургалтын эхний сургалт юм. Дэвшин суралцагч, Мэргэжин суралцагч, Мэргэшин суралцагч сургалтууд таныг хүлээж байх болно.
Тус сургалт нь Stepik Award шагналтай шилдэг материалууд дээр суурилсан болно.
Для кого этот курс
Начальные требования
Сургалтыг дүүргэхэд дунд сургуулийн мэдээлэл зүй болон математикийн хичээлүүд дээр үзсэн суурь мэдлэг хэрэг болно.
Наши преподаватели
Как проходит обучение
Сургалтын зорилго бол бүтцийн програмчлалын суурь ойлголтуудыг төлөвшүүлэх юм.
Тус сургалтанд онолын ба дадлагын материал болон даалгаварууд агуулсан 8 модулиас бүрдэнэ.
Сургалтын модулиуд:
- Өгөгдөл оруулалт, гаргалт
- Нөхцөлт оператор
- Өгөгдлийн төрлүүд
- Циклүүд: for ба while
- Бичвэр (strings) өгөгдлийн төрөл
- Жагсаалт (lists) өгөгдлийн төрөл
- Функцууд
- Бичил төслүүдтэй ажиллах
Программа курса
Что вы получаете
- Та Python хэл болон програмчлалын талаар онолын мэдлэгийг товч тодорхой, цэгцтэй авах болно. Програм бичиж сурахад дадал суух хамгаас чухал байдаг учир дасгал, бодлогууд их орсон. Таныг уйдаахгүй, сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
- Хэрэв ямар нэгэн асуулт, асуудал, ойлгомжгүй зүйлс таарвал бидэнд хандаарай. Мөн хамт суралцагчсадтай коммент талбар дээр асуудлыг хэлэлцэж болно шүү дээ.